БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа
Баянгол дүүргийн Төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан "Спорт өдөрлөг-2022" тэмцээнд дүүргийн төр захиргааны байгууллагуудын 17 хамтарсан багийн 697 тамирчин "ЭРЧ ХҮЧ-ЭВ НЭГДЭЛ" уриан дор, спортын ТАВАН төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Үүнд:

Шатар- эмэгтэй төрөлд
- 1-р байр:Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн эмч М.Отгонцэцэг
- 2-р байр: Биеийн тамир спортын хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Ахмадын хорооны хамтарсан баг – Н.Навчинцэцэг
- 3-р байр: Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Дэлгэрмаа

Шатар- эрэгтэй төрөлд
- 1-р байр: Хороодын ажлын албаны баг-Д.Дамдинсүрэн
- 2-р байр: Биеийн тамир спортын хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Ахмадын хорооны хамтарсан баг- Ч.Жанцан
- 3-р байр: Баянгол дүүргийн Прокурорын газар, Ахлах прокурор Н.Мөнгөнсүх


Ширээний теннис- эмэгтэй төрөлд
- 1-р байр: Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэс- Б.Отгонтуяа
- 2-р байр: Баянгол дүүргийн Прокурорын газар, Тамгын хэлтсийн дарга О.Ганбадрах
- 3-р байр:Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв, Дотоод аудитын алба, Гэр бүл ёслолын ордон, Газрын алба, Худалдан авах ажиллагааны алба, Статистикийн хэлтсийн хамтарсан баг, архив бичиг хэргийн ажилтан Б.Ариунаа

Ширээний теннис- эрэгтэй төрөлд
- 1-р байр: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн эмч А.Наранхүү
- 2-р байр: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Ачит-Алтай
- 3-р байр: Биеийн тамир спортын хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Ахмадын хорооны хамтарсан баг – Ж.Эрдэнэ-Очир


Дартсын төрөлд
- 1-р байр: З.Балдандугар даргатай Эрүүл мэндийн төвийн баг
- 2-р байр: Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв, Дотоод аудитын алба, Гэр бүл ёслолын ордон, Газрын алба, Худалдан авах ажиллагааны алба, Статистикийн хэлтсийн хамтарсан баг
- 3-р байр: Биеийн тамир спортын хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Ахмадын хорооны хамтарсан баг



Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд
- 1-р байр: Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамтарсан баг
- 2-р байр: Г.Батбаяр даргатай Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
- 3-р байр: Боловсролын хэлтэс, Боловсролын байгууллагын удирдлагын баг




Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд
- 1-р байр: Б.Нарангэрэл даргатай Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
- 2-р байр: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтарсан баг
- 3-р байр: Ц.Амгалан-Энх даргатай Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс



Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд
- 1-р байр: З.Балдандугар даргатай Эрүүл мэндийн төв
- 2-р байр: Ц.Амгалан-Энх даргатай Цагдаагийн I хэлтэс
- 3-р байр: Д.Болор даргатай Иргэний хэргийн анхан шатны шүүх



Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
- 1-р байр: Ж.Галтбаяр даргатай “Баянгол-Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын баг
- 2-р байр: Э.Энхбат даргатай Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэс
- 3-р байр: Б.Нарангэрэл даргатай Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар


Гар бөмбөгийн шилдэг
- Эрэгтэй тоглогч- Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ
- Эмэгтэй тоглогч- Насан туршийн боловсролын төвийн багш Ц.Түмэнжаргал

Сагсан бөмбөгийн шилдэг
- Эрэгтэй тоглогч- “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Б.Ганзориг
- Эмэгтэй тоглогч- Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч О.Сувд нар тус тус шалгарсан байна.

Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагуудын спортын 5 төрөлт тэмцээнд идэвхи зүтгэл, авхаалж самбаа, хурд, хүч гарган багийн нийлбэр дүнгээр Ширээний теннис эрэгтэй төрөлд алтан медаль, Шатрын эмэгтэй төрөлд алтан медаль, Дартсын төрөлд алтан медаль, Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд алтан медалиудыг тус тус хүртсэнээр З.Балдандугар даргатай Эрүүл мэндийн төвийн хамт олон “Шилдэг баг” цомын эзэд боллоо.

Мөн Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагын спортын 5 төрөлт тэмцээнд байгууллага, баг хамт олноороо идэвхтэй оролцож, нийт тамирчдыг хөгжөөн дэмжсэн “Шилдэг хөгжөөн дэмжигч баг”-аар Г.Батбаяр даргатай Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо шалгарсан юм.
