БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 34 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ШҮД, АМНЫ ХӨНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАВ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 34-р цэцэрлэг "Эрүүл дүүрэг" дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Эрүүл Мэндийн төв, “Мөнх-Увидас” өрхийн эмнэлгийн эмч нартай хамтран хүүхдүүдээ шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт харуулсан байна. Үзлэгт нийт 134 хүүхэд хамрагдсанаас 9 хүүхэд шүдний өвчлөлтэй гарч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад шүдний өвчлөлийн эрүүлжилт 78 хувь болж өссөн байна.

Энэхүү үзлэг жилд хоёр удаа явагддаг бөгөөд өнгөрсөн онд 75 хувийн эрүүлжилттэй гарч байсан байна. Тус цэцэрлэгийн удирдлагууд ирэх жил 100 хувийн хүүхдүүдээ шүд, амны хөндийн өвчлөлөөс хамгаалах зорилт тавин ажиллаж байгаа илэрхийлж үүнд эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг оролцоо туйлын чухал гэдгийг ч хэлж байлаа.