ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 94 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ТЭРГҮҮЛЖЭЭ

Мэдээг хуваалцах

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан гарагт Буянт ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө
48 дахь удаагийн энэхүү тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд оролцож авьяас чадвараа сорьж тэргүүн байрт Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгийн бяцхан багачууд хошуучилсан байна.

Мөн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гуравдугаар байрт шалгарсан бол "Шилдэг ур чадвар" номинацад мөн дүүргийн 157-р цэцэрлэг, "Шилдэг хэмнэл" номинацад тус дүүргийн 96-р цэцэрлэг тус тус шалгарчээ. Ийнхүү Баянгол дүүргийн цэцэрлэгийн багачууд жил бүр шилдэг болохоо баталсаар байна.