“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ” ХҮҮХЭД СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн ЗДТГ хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, боловсролын менежер, сургуулийн эмч нарт “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад төрийн өмчийн 16, төрийн бус нэг сургууль хамрагдаж амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих, ялангуяа хүүхдийг бага наснаас нь шүдээ зөв угаах, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сургууль тус бүр хүүхэд бүрийг шүдээ хамгаалах арга барилд сургах нь чухал гэдгийг АШУИС-ийн нүүр ам судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор эмч Ж.Дэлгэрцэцэг хэлж байлаа.

Түүнчлэн 2018.04.19-20-ны өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 500 гаруй багш нарыг “Хүүхдийн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, арга барилыг эзэмшүүлэх сургагч багш” бэлтгэх сургалтыг НЭМГ, ЗДТГ хамтран хийх юм байна.