АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТАНД ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээг хуваалцах

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах тухай Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 04 дугаар сарын 06-ний өдрийн А/87 тоот тушаал, Дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/175 тоот захирамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 17-нд Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж буй аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа.

Дүүргийн хэмжээнд 189 худалдааны газар, 111 баар, ресторан, кафе зэрэг нийтийн хоолны цэг салбарын Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл нь сунгагдах газрууд хамрагдлаа.
Сургалтад Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар Аттестатчиллын шалгалт явуулах удирдамжийг танилцуулж, шалгалтандаа хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөв. Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцагч О.Одонтунгалаг Нийтийн хоолны газрын стандартын шаардлагыг хангаж ажиллах, Засгийн газрын 311 тоот тогтоолоор батлагдсан Дотоод хяналтын журмыг хэрэгжүүлж дотоодын хяналтаа сайжруулах, хүнсний бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг ханган ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгсөн юм. Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Сэрчин орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжаа сайжруулах талаар мэдээлэл хийлээ. Дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн ажилтан нар мэдээлэл хийж, аж ахуйн нэгжийн эзэн захирлуудын асуултанд хариуллаа.