“ШИНЭЧЛЭЛ СЭТГЭЛ ГАРГАН ХИЙХ АЖИЛ” ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Мэдээг хуваалцах

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд даруй найман сар өнгөрчээ. Энэ цаг мөчид “Шинэчлэл сэтгэл гарган хийх ажил” төрийн албан хаагчдын анхдугаар чуулганыг Буянт Ухаа спорт өнгөрсөн бямба гарагт хийлээ. Н.Алтанхуяг тэргүүтэй Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайд, мөн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар энэ үеэр өнгөрсөн найман сарын хугацаанд хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнасан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийг хэрэгжүүлэх хүмүүс нь төрийн албан хаагчид” хэмээн онцлоод өглөө наймаас үдшийн найман цаг хүртэл ажиллахыг нийт төрийн албан хаагчдад уриалав. Мөн салбарын сайд нар шинэчлэлийг ямар замаар хийж буйгаа тайлагнаад ирээдүйд иргэдийн амьдралд ямар хувьд нэмэр оруулахыг тодорхой тайлбарласан билээ. Энэхүү чуулганд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, ЗДТГ-ын дарга Т.Нямцэцэг тэргүүтэй нийт 100 гаруй төрийн албан хаагч оролцлоо.