ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ХӨГЖИХ БОЛОМЖ ОЛГОХЫГ ЗӨВЛӨВ

Мэдээг хуваалцах

ХАХНХЯ-наас зарлаад буй “Оролцоог бодит болгоё” аянд баянголчууд нэгдээд байна. Энэ хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл хамтран ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулан сургалт зохион байгууллаа. ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга5” студийн захирал Ш.Оргодол нар сургалтыг удирдаж лекц уншсан юм. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бусадтай ижил орчинд, тэгш эрхтэйгээр сурах боломж, орчныг бүрдүүлж өгөхийг зөвлөөд, дэлхийн жишиг аль хэдийнэ хөгжлийн бэрхшээлтэй хэмээн ялгаварлахаас татгалзаж буй талаар мэдээлэл түгээв. Энэхүү сургалтыг хийснээр багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг цэглэлээ хэмээн сургалтын зохион байгуулагч, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ө.Батжаргал дүгнэсэн юм.