Мэдээ, мэдээлэл

СУУГАА ВОЛЕЙБОЛ, ХОНХОТ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

“Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд Баянгол дүүргийн Спорт хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд суугаа волейбол, хонхот бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 23 хорооны дөрвөн бүсийн 136 тамирчин оролцож тэмцээний аваргууд тодорсон байна.

Хонхот бөмбөгийн төрөлд
         Эрэгтэй: Эмэгтэй:
         1 дүгээр байранд 1 дүгээр бүс 1…

МЭДЭЭ 2013-04-29 өдрийн 17:25 цагт

ТӨСӨЛ ШАЛГАРУУЛЖ САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР БОЛЛОО

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд явагдлаа. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бизнесийн төсөл хүлээн авч, түүнээс 14-ийг нь сонгон санхүүжүүлэхээр болоод байна. Энэ хүрээнд нийт 90 төсөл ирснээс 23 дугаар хорооны иргэн У.Баярсайханы “Урлахуй” төсөл, 6 дугаар…

МЭДЭЭ 2013-04-29 өдрийн 17:24 цагт

“МОНГОЛ ЦЭРЭГ, ДЭЛХИЙН ЦЭРЭГ” УУЛЗАЛТ БОЛЖЭЭ

Зэвсэгт хүчний жанжин штаб, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Энхийг дэмжих ажиллагааг сурталчлах, Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт уулзалт ярилцлагыг энэ сарын 24-ний өдөр Төмөр замчдын дуу бүжгийн чуулгын байранд зохион байгууллаа. Уулзалтад урилгаар Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын…

МЭДЭЭ 2013-04-29 өдрийн 17:23 цагт

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ИРГЭДИЙНХЭЭ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд комисс анхдугаар хуралдаанаа хийлээ. Уг комиссыг дүүргийн Засаг дарга Д.Оросоо ахалдаг бол бүрэлдэхүүнд нь Эдийн засаг хөгжлийн хэтлсийн дарга Д.Дулмаа, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Чинбат, мэргэжилтэн О.Бат-Ирээдүй, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мөн иргэдийн төлөөлөл төслийн шалгаруулалтын…

МЭДЭЭ 2013-04-23 өдрийн 17:06 цагт

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

         “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд Баянгол дүүргээс УИХ болоод НИТХ-д сонгогдсон гишүүд, төлөөлөгчид, мөн дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар өнгөрсөн амралтын өдрөөр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ гэрээр өрхийн эмнэлгийн эмч нартай хамт явж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, санал бодлыг нь…

МЭДЭЭ 2013-04-22 өдрийн 17:10 цагт

“ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ” БАЯНГОЛЫН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

ХАХНХЯ-наас зарлаад буй “Оролцоог бодит болгоё” сарын аянд баянголчууд нэгдээд нэлээд ажлыг санаачлан зохион байгуулаад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй ижил орчин нөхцөлд сургахыг уриалж ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд сургалт зохион байгуулж, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг хоёр дахь удаагаа…

МЭДЭЭ 2013-04-22 өдрийн 17:09 цагт