Мэдээ, мэдээлэл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛЫГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын Зочид буудлуудын холбоотой хамтран үйлчилгээний ажилтнуудад мэргэжил сурталчлах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Баянгол дүүргээс Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сүрэнхүү болон холбогдох мэргэжилтнүүд “White House” зочид буудлын хамт олонтой хамтран уг сургалтыг удирдан зохион байгуулсан юм. Сургалтын…

МЭДЭЭ 2013-05-15 өдрийн 17:36 цагт

НЭН ЯДУУ ӨРХҮҮДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулаад нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 23 өрхөд тусламж үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Баянгол дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн нар оролцов. 

МЭДЭЭ 2013-05-15 өдрийн 17:34 цагт

АЗТАЙ ГЭР БҮЛ, АЗТАЙ ХҮҮХДҮҮД УЛСДАА БҮРТГҮҮЛЛЭЭ

Өнөөдөр хүний амьдралын хамгийн нандин хэсэг болох Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс энэ өдрийг тохиолдуулаад азтай гэр бүл, азтай хүүхдүүдийг улсын бүртгэлд хүндэтгэлтэйгээр бүртгэн авлаа. Эдгээр шинэхэн гэр бүлүүд болоод хорвоод дөнгөж мэндлээд буй бяцхан үрсэд хүндэтгэл үзүүлэхээр Баянгол дүүргийн Засаг дарга…

МЭДЭЭ 2013-05-15 өдрийн 17:32 цагт

ГАНДАНГИЙН ГЭР ХОРООЛОЛ ДАХЬ НИЙТИЙН БАЙРНУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудтай хамтран тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж дэх нийтийн байрнуудаар явж байдалтай газар дээр нь танилцлаа. Дүүргийн хэмжээнд нийт 200 орчим нийтийн байр байдгаас 48 нь зөвхөн 16 дугаар хороонд байрладаг аж.

Нийтийн…

МЭДЭЭ 2013-05-15 өдрийн 17:15 цагт

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛОВ

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Гэр бүлийн үнэ цэнэ” сарын аяныг зарлаад байна. Энэ хүрээнд “Гэр бүлийн үнэ цэнэ” цуврал сургалтыг 23 хорооныхоо иргэдийн дунд зохион байгуулсан бол энэ удаад дээрх сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан явууллаа. Уралдааны эхний шалгаруулалтад 78 иргэн илтгэлээ ирүүлсэн боловч шалгарсан 20…

МЭДЭЭ 2013-05-14 өдрийн 17:39 цагт

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2013 онд Баянгол дүүргийн хэмжээнд Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр нийт 2.1 тэрбум төгрөгийг Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд төсөвлөжээ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Төсвийн Ерөнхийлөн Захирагч бөгөөд Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ Өрхийн эмнэлгүүдтэй Үр дүнгийн гэрээ байгуулав. Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ө.Батжаргал болон хороодын Өрхийн эмнэлгийн дарга…

МЭДЭЭ 2013-05-14 өдрийн 17:37 цагт