Мэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 296 ЭЭЖИД "АЛДАРТ ЭХ" II ОДОН ГАРДУУЛЛАА.

Баянгол дүүрэг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 296 ээжид Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар зарлигаар “Алдарт эх” хоёрдугаар одон гардууллаа.
2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний…

МЭДЭЭ 2018-06-04 өдрийн 14:59 цагт

БАЯНГОЛЫН БАГАЧУУД БАЯРАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Жил бүрийн хүүхдийн баярын өдрийг Баянгол дүүргийн хүүхэд багачууд хамтдаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлал тогтоод байна. “Баянголын багачууд” баярын арга хэмжээний нээлт Улаанбаатар паласын гадна талбайд өнөөдөр 12 цагт боллоо. Хүүхэд, багачуудад зориулсан энэхүү баярын арга хэмжээ “Улаанбаатар төмөр зам”-ын Дуу, бүжгийн чуулгын урд талбайгаас баярын парадаар эхэлж, дүүргийн удирдлагууд…

МЭДЭЭ 2018-06-04 өдрийн 11:58 цагт

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ХОЁР ДУГААР ЭМНЭЛГЭЭ НЭЭВ

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж Баянгол дүүрэг хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлгийнхээ нээлтийг /2018.05.30/ хийлээ. Орчин үеийн стандартын шаардлага хангасан барилга, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд 4 эмч, 12 сувилагч ажиллаж дүүргийнхээ хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх…

МЭДЭЭ 2018-06-04 өдрийн 11:43 цагт

Мод тарьж "НОГООН СУВАРГА БОСГОХ" санаачлага гаргалаа

Эрүүл Баянгол дүүрэг зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа иргэдийнхээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахаар дүүргээ эко ногоон байгууламжтай дүүрэг болгохоор олон ажлыг санаачлан хийсээр байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Гандан тэгчэлэн хийдэд “Ургамалын далай ХХК” Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран 400 ширхэг…

МЭДЭЭ 2018-05-31 өдрийн 09:20 цагт

Баянгол "эмх цэгц"-тэй дүүрэг болно

Баянгол дүүргийн Засаг дарга анхан шатны нэгж хороодынхоо үйл ажилгагаа, тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь очиж танилцаж байна. Энэ үеэр иргэдийнхээ эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах орчин нөхцлийг сайжруулах санал хүсэлтийг сонсдог уламжлалттай. Өнөөдрийн хувьд дүүргийнхээ 1-4 дүгээр хороодод ажиллалаа. Эхлээд Засаг дарга болон хороодын ажлын алба, хэсгийн…

МЭДЭЭ 2018-05-31 өдрийн 08:54 цагт

БАЯНГОЛЫН ХҮҮХЭД БАГАЧУУДАА АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ

Жил бүрийн хүүхдийн баярын өдрийг Баянголын хүүхэд багачууд хамтдаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. “Баянголын багачууд” баярын арга хэмжээ энэ жил Улаанбаатар паласын гадна талбайд 5 дугаар сарын 31-ний өдөр 12 цагт нээлтээ хийнэ.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр хүүхдүүд та бүхэн төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос гадна үлгэрийн баатруудтай хөгжилдөн,…

МЭДЭЭ 2018-05-31 өдрийн 08:49 цагт