Тогтоол захирамж

ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЖ, ШАГНАЛ ХҮРТСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Баянгол дүүргийн иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. 
Шагналыг дүүргийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардууллаа.
ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

ФОТО МЭДЭЭ 2018-07-17

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 296 ЭЭЖИД "АЛДАРТ ЭХ" II ОДОН ГАРДУУЛЛАА.

Баянгол дүүрэг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 296 ээжид Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар зарлигаар “Алдарт эх” хоёрдугаар одон гардууллаа.
2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болсон Баянгол дүүргийн Алдарт ээжүүдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж “Алдарт Эх” хоёрдугаар одонг энгэрт нь зүүж өглөө.
Нэг өрх хоёр хүүхэд төрүүлж өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлбэл хүн ам өсдөг гэсэн судалгаа бий. Тиймдээ ч Алдарт эхийн одон Монгол төрийн үргэлж залгамжлан авч явах ёстой бахархал дүүрэн одон юм. Эрт дээр үеэс эхчүүд, эмэгтэйчүүд Монгол Улсын бахархал, баяр баясгалан байж ирсэн та бүхэндээ эх үрсийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

"Монголын үрс маш олон болтугай"

 

ФОТО МЭДЭЭ 2018-06-04

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүргийн иргэдийг төрийн дээд одон медалиар шагнах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Эрхэлсэн ажлаараа манлайлан, олон жил үр бүтээлтэй ажилласан 120 гаруй иргэд ийнхүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж байна.

Шагналыг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл мөн дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа нар гардууллаа.

Төрийн дээд одон медалиар шагнуулсан дүүргийнхээ нийт иргэдэдээ баяр хүргэе. 

ФОТО МЭДЭЭ 2017-08-16