ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүргийн иргэдийг төрийн дээд одон медалиар шагнах үйл ажиллагаа өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд боллоо.
Эрхэлсэн ажлаараа манлайлан, олон жил үр бүтээлтэй ажилласан 250 гаруй иргэн ийнхүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж байна.
Шагналыг УИХ-ын гишүүн, Ардчилса...н намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга П.Цэцэгмаа нар гардууллаа.
Төрийн дээд одон медалиар шагнуулсан дүүргийнхээ нийт иргэдэдээ баяр хүргэж, Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн мэндийг дэвшүүлье!
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар