©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Дотоод аудит

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  • ТАНИЛЦУУЛГА

    Монгол улсын “Төсвийн тухай хууль”-ийн  69 дүгээр зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн  удирдлагаар хангахад чиглэсэн  дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор  баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/578 дугаар  захирамжаар Дотоод аудитын албаны дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батласаны дагуу тус алба нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудал, хамрах хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан байгууллага, нэгжийн  хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, төсвийн  зарцуулалт хөрөнгө өр төлбөр, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх,  эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зөвлөн туслаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, аудитын дүнг бодитой, үнэн, зөв, шударгаар тайлагнана.

    ДОТООД АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ,  ХАМРАХ ХҮРЭЭ

    Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна.

    • Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналт
    • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал
    • Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
    • Санхүү төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал
    • Эрсдэлийн удирдлагын тогтолцооны  үр ашигтай байдал
    • Төсвийн буюу  төрийн болон орон нутгийн  өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих
    • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт  тавих
    • Төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын даргын шийдвэрээр тусгайлан явуулах бусад аудит
    • Холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит

    Дотоод аудитын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон Дотоод аудитын мэргэжлийн практикийн  олон улсын стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан арга зүйн хүрээнд явагдана.

    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Нэрс

    Албан тушаал

    Гар утасны дугаар

    Өрөөний утасны дугаар

    1

    Б.Туяа

    Албаны дарга

    99754288

    70130959

    2

    Г.Зургаанжин

    Мэргэжилтэн

    99999845

    70100049

    3

    Ж.Нарантогтох

    Мэргэжилтэн

    99193152

    4

    Ж.Солонго

    Мэргэжилтэн

    99977896

    5

    Ц.Насан-Өлзий

    Мэргэжилтэн

    95822198

    6

    Д.Сайханцэцэг

    Ня-бо

    88160258

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.