©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Худалдан авах ажиллагааны алба

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмыг баримтлан батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүрэг бүхий байгууллага юм.

    Тус алба нь 2013 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 8 хүний бүтэц орон тоотойгоор байгуулагдсан.

    Одоо тус албаны даргаар  Ч.Мөнхбаяр, ахлах мэргэжилтэн М.Байгаль, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн А.Алтангэрэл, Л.Энхбаяр, тайлан, мэдээ сургалт хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэцэцэг, нягтлан бодогч Д.Оюун-Эрдэнэ нар тус тус ажиллаж байна.

    Тендерт оролцогч аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд мэргэшүүлэх А3 гэрчилгээ бүхий иргэдийг бүртгэн авч үнэлгээний хороон бүрэлдэхүүнд ажиллуулж, хөндлөнгийн хяналт тавиулан ажиллаж байна.

    А3 гэрчилгээ олгох сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

    Мэдээллийн тод байдал

    Нээлттэй ил тод байдлыг хангах хүрээнд тендерийн зар, урилга холбогдох бусад мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор өдөр тутмын сонин хэвлэл, Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn, www.bgd.mn зэрэг сайтуудад байршуулан ажиллаж байна.

    Ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл тайлбарыг үнэлгээний хорооны гишүүнээс  авч АТГ-ын www.meduuleg.iaaac.mn сайтад мэдээлж, тайлбар тэдгээрийн шийдвэрлэлтийн бүртгэлд оруулан ажиллаж байна.

    ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ:

    Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмуудыг баримтлан ажиллана.

    • Үйл ажиллагааны чиглэл

      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмыг баримтлан батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүрэг бүхий байгууллага юм.

  • Албан тушаал

    Нэр

    Гар утас

    1

    Албаны дарга

    Ч.Мөнхбаяр

    253919

    2

    Ахлах мэргэжилтэн

    М.Байгаль

    253919

    3

    Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

    Л.Энхбаяр

    253919

    4

    Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

    Д.Оюун-Эрдэнэ

    253919

    5

    Барилгын инженер

    А.Алтангэрэл

    253919

    6

    Тайлан мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтэн

    Ж.Эрдэнэцэцэг

    253919

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.