Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 73 тоот захирамжийг үндэслэн Дүүргийн Засаг дарга 2008 оны 3 дугаар сарын 10 -ны өдрийн 100 тоот захирамжаар Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс байгуулагдсан.
Тус хэлтэс нь төрийн өмчийн 20 сургууль, төрийн бус өмчийн 24 сургууль, төрийн өмчийн 33 цэцэрлэг, төрийн бус өмчийн 68 цэцэрлэг нийт 145 нэгж байгууллагад боловсролын үйлчилгээг хүргэж, зөвлөн тусалж ажиллаж байна.
Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:
Нийслэлийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 663 тоот захирамжаар Боловсролын хэлтэс нь 6 орон тоотой ажиллаж байна.
Үзүүлэх үйлчилгээ:
Төрөөс боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого зорилтыг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хүргэж, сурлагын стандарт, сурагчийн төлөвшил, багш, удирдах ажилтны хөгжил, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2016-2017 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр Ерөнхий боловсролын сургуулийн 1262 бүлэгт 37609 сурагч, Сургуулийн өмнөх боловсролын 531 бүлэгт 18614 хүүхэд хөгжиж байна. ЕБС-д 1875 багш, 41 захирал, 81 сургалтын менежер, 37 нийгмийн ажилтан, цэцэрлэгт үндсэн багш 564, туслах багш 508, эрхлэгч 90, арга зүйч 43 тус тус ажиллаж байна.
Дүүргийн Засаг даргын тамгын газар, НХХ, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Цагдаа, Замын цагдаа,Онцгой байдлын хэлтэс албадуудтай хамтран хүүхэд хамгаалах, хөгжүүлэх олон талт ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020”, “Баянгол 2020”, “Эрүүл дүүрэг”, “Хүүхдэд ээлтэй дүүрэг”, “Эх орон-36” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, багш нарыг чадваржуулах, удирдах ажилтан, багш нарын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
Үүнд:
Төрөөс боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого зорилтыг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хүргэж, сурлагын стандарт, сурагчийн төлөвшил, багш, удирдах ажилтны хөгжил, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр Ерөнхий боловсролын сургуулийн 1337 бүлэгт 40342 сурагч, Сургуулийн өмнөх боловсролын 556 бүлэгт 19686 хүүхэд хөгжиж байна.
Дүүргийн Засаг даргын тамгын газар, НХХ, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Цагдаа, Замын цагдаа,Онцгой байдлын хэлтэс албадуудтай хамтран хүүхэд хамгаалах, хөгжүүлэх олон талт ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.
Хэлтсийн ажилтны нэр |
Албан тушаал |
Холбогдох утас |
Ц.Шижиртуяа |
Хэлтсийн дарга |
99982762 |
Б.Баярсайхан |
Статистик мэдээ, хяналт, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн |
96740188 |
Б.Туул |
Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн |
88093035 |
А.Отгонжаргал |
Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн |
99885870 |
Ж.Батцэцэг |
Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн |
99152927 |
Н.Батцэцэг |
Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн |
99137011 |