“Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ нь Баянгол Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан.
“Баянгол- хүүхдийн зуслан” ОНӨТҮГ нь Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хотоос 60км-т Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар баригдаж байна.
Үйл ажиллагаа
Баянгол хүүхдийн зуслан-гийн хамт олон
Ерөнхий танилцуулга:
Хүүхэд залуучуудын эрхийг дээдлэн бие хүн болон төлөвших, “Би”-гээ мэдрэх, авъяас чадварыг хөгжүүлэн, амарч хөгжих, эрүүл таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Баянгол-Хүүхдийн зуслан ОНӨТҮГ-ийг Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын санаачилгаар үүсгэн байгуулсан.
Бидний эрхэм зорилго:
Хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, хамт олны дунд хөгжих, авъяас чадварыг нээх, хүүхдэд таатай орчинг бүрдүүлэх, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах, үйлчлүүлэгчдээ дээдлэн, харилцааны соёлтой хамт олон байж, өөрийн орны өв уламжлал, ёс заншлаа мэддэг, байгаль эх орноо хайрлан хамгаалдаг ирээдүйн оюунлаг иргэдийг төлөвшүүлж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахад манай зуслангийн зорилго оршино.
Бидний зорилт:
Манай зуслан:
Таны хүүхэд манай зусланд амарснаар доорхи чадваруудыг эзэмших болно
Өөрийгөө ойлгох, хүндлэх, өөртөө итгэлтэй болох багаар ажиллан бусадтай харилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зөв бурууг ялган, цагийг зөв боловсон өнгөрөөх, эх орон байгаль дэлхийгээ хайрлах, найз нөхөддөө туслах, амьдрах ур чадварын болон монгол ахуй өв соёлын талаарх танин мэдэхүйн чиглэлийн олон чадваруудыг эзэмшинэ.
Манай зусланг зорих шалтгаан
Баянгол-хүүхдийн зуслан байгалын үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжид байрлах бөгөөд цэвэр агаар, эрүүл аюулгүй орчинд, хүүхэд өсвөр үеийнхний амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, авьяас чадварыг нь нээх, хөгжил оролцоог нь хангахад нь чиглэсэн хөтөлбөр боловсруулан үйлчилнэ.
Хүчин чадал
Нэг ээлжиндээ 350-450 хүүхэд, жилдээ 4000-4500 хүүхэд хүлээн авч жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа явуулна.
Баянгол-хүүхдийн зуслангийн давуу тал:
“Баянгол-хүүхдийн зуслан” хүртлэх 1,2 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулан төв замтай холбосон.
Зуслангийн цахилгааны шугам, халаалтын бие даасан эх үүсвэр, 20 авто машины зогсоолыг бүрэн шийдсэн.
Баянгол-хүүхдийн зуслан байгалын үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжид байрлах бөгөөд цэвэр агаар, эрүүл аюулгүй орчинд, хүүхэд өсвөр үеийнхний амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, авьяас чадварыг нь нээх, хөгжил оролцоог нь хангахад нь чиглэсэн хөтөлбөр боловсруулан үйлчилнэ.
№ |
Овог нэр |
Албан тушаал |
Утасны дугаар |
1 |
Л. Төмөрчөдөр |
Дарга |
9101-4040 |
2 |
Ш. Давааням |
Дэд дарга |
9908-8438 |
3 |
Т.Цэцэгмаа |
Ерөнхий менежер |
9688-3528 |
4 |
М.Бадрах |
Хүний нөөцийн менежер |
9111-4523 |
5 |
Ч.Бямбадорж |
Үйлчилгээ аж ахуй хариуцсан менежер |
9923-0366 |
6 |
Б.Одончимэг |
Ерөнхий нягтлан бодогч |
9103-0810 |
7 |
Ё.Лхамсүрэн |
Нярав |
8800-2252 |
8 |
Э.Амаржаргал |
Бүлгийн багш |
9993-8863 |
9 |
А.Пүрэвдулам |
Архив бичиг хэргийн мэргэжилтэн |
9111-7187 |