©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол АГРОПАРК

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  • ТАНИЛЦУУЛГА

    Баянгол-Агропарк ОНӨТҮГ нь Баянгол Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор байгуулагдсан. Дүүргийн хэмжээнд иргэдийн амралт, чөлөөт цагаа тохилог орчинд өнгөрүүлэх, оюутан, сурагч, иргэдийн дунд экологийн сургалт явуулах, дүүргийн ногоон байгууламжийг арчлах, хамгаалах, мод сөөг, цэцэг, цэцгийн мандал, хүлэмжийг үржүүлэх зорилготой Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар юм.

    ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, МОД ҮРЖҮҮЛЭГИЙН ТАЛБАЙ

    Баянгол-Агропарк ОНӨТҮГ-н  Цэцэрлэгт хүрээлэн, мод үржүүлэгийн талбай нь  Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах 50 га газар дээр үйл ажиллагаагаа явуулдаг болно.

    ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ

    • Ногоон байгууламжын талаар зөвлөгөө өгөх
    • Модны тайралт таналт
    • Мод, бут, сөөг, зүлэг болон цэцэг үржүүлэх зөвлөгөө өгөх
    • Мод, бут, сөөг, зүлэг болон цэцэг үржүүлэх сургалт явуулах
    • Гадна тохижилт хийх, зөвлөгөө өгөх
    • Үйл ажиллагааны чиглэл
      • Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог, эрүүл, таатай орчин бүрдүүлэх
      • Эко сургалтын лаборатори, практик дадлага явуулах анги танхим байгуулах
      • Бүх шатны сургуулиуд болон иргэдийн дунд тасалгааны цэцэг, мод, бут сөөг тарьж ургуулах зэрэг эко сургалт явуулах
      • Монгол орны цаг уур, орчин нөхцөлд таарсан мод, бут, сөөг, зүлэг болон цэцэг үржүүлэх үржүүлгийн талбай, хүлэмж байгуулах, гадаад орны болон ховордож буй ургамлын төрөл зүйлийг тарьж ургуулж сургалтанд ашиглах
      • Дүүргийн ногоон байгууламжийн судалгаа явуулах
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.