©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

12-р хороо

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  •  1992 онд батлагдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд хуучин Октябрын районд орсон өөрчлөлтийн дагуу тус хороо шинээр зохион байгуулагджээ. Ингэхдээ Октябрын 18 дугаар хорооноос тусгаарлаж Баянгол дүүргийн 12 дугаар хороо зохион байгуулагдсан юм.

         Хороо анх байгуулагдаад VI бичил хорооллын Хасбаатарын гудамж дахь 6б байрны гуравдугаар орцонд байрлан ажиллаж байсан бол өдгөө хорооны бие даасан байртай болоод байна. Анх байгуулагдахдаа 360 өрх айлтай, 1200 гаруй хүн амтай байсан. Хорооны нутаг дэвсгэр баруун талаараа тус дүүргийн 22, хойд болон зүүн талаараа 11, урд талаараа 14 дүгээр хороотой залган оршдог. 18 га талбайд 3000 өрх, 12000 хүн ам оршин суудаг, нийслэлдээ хүн амын хамгийн өндөр нягтаршилтайд тооцогддог хороо юм.

    Нийслэлдээ хүн амын хамгийн өндөр нягтаршилтайд тооцогддог 100% байшин хороололтой хороо юм. Тус хорооны нутаг дэвсгэрт Төрийн өмчийн 2 цэцэрлэг, “Бичил манал” өрхийн эрүүл мэндийн төв, 8 сууц өмчлөгчдийн холбоод, 171 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг

    Хорооны Засаг дарга нар

    1. Б.Цэдэв 1992-1999 он
    2. Оюунчимэг 1999-2002 он
    3. Б.Цэдэвмаа 2002-2004 он
    4. Ж.Батсайхан 2004-2012 он
    5. Х.Ганхуяг 2013 оноос хойш өдгөөг хүртэл ажиллаж байна.

    Хорооны ИНХ-ын дарга нар

    1. Тогтох 1992-1996 он
    2. Одхүү 1996-2000 он
    3. Я.Гомбожав 2000-2004 он
    4. Ш.Бадам 2004-2012 он
    5. Р.Мөнхжаргал 2013 оноос хойш ажиллаж байна.
    • Тодорхойлолт авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      Байнгын оршин суугч

      1.Иргэний цахим үнэмлэх

      Түр оршин суугч бүртгүүлэх:
           1.Иргэний цахим үнэмлэх
           2.Байр түрээсэлсэн гэрээ
      Гадаадын иргэн бүртгүүлэх:
           1.Байрны түрээсийн гэрээ
           2.Оршин суух үнэмлэх
           3.Ажиллаж байгаа байгууллагын албан бичиг 
           4. Гадаад паспортын хуулбар 

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх авах

      БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

      1. Иргэний цахим үнэмлэх
      2. Цээж зураг - 1%

    • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэр авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэхний хуулбар
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

    • Насанд хүрсэн одой иргэн хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж 
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу акт

    • Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны Засаг даргын цохолттой
      - 2 хувь зураг /асран хамгаалагч болон асруулагчийн /
      - Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Тэжээгчийн нас барсаны гэрчилгээ /эх хувь/
      - Хүүхдийн төрсний гэрчилгээ 16 ба түүнээс дээш настай бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асран хамгаалагч харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

    • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ /эх,эцэг асран хамгаалагч харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх хуулбарийн хамт

    • Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч буй иргэн асаргааны тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг /асруулагчийн/
      - 2 хувь цээж зураг /асрагчийн/
      - Асрагчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асруулагчийн иргэний үнэмлэх,16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/
      - Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын/

    • Жирэмсэн эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/
      - 1 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Жирэмсний үедээ хяналтанд орсон 5 сартай тодорхойлолт

    • Эхийн алдарт одонтой эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - “Эхийн алдар” одонгийн үнэмлэх /хуулбарын хамт/
       

    • 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - Эцэг/эхийн аль нэгний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 1 хувь цээж зураг
      - Нас барсны гэрчилгээ хуулбар
      - Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/, 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

    • Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан болон хууль ёсоор асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны Засаг даргын цохолттой/

      - 2 хувь цээж зураг /асран хамгаалагчийн/

      - 2 хувь цээж зураг /хүүхдийн/

      - Эцэг/эхийн аль нэгний нас барсаны гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон тухай Дүүргийн Засаг даргын захирамж /хуулбарын хамт/

    • Ахмад настан иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл комиссын шийдвэр

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтын хамт

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 5 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна. Хиймэл шүд 3 жил. /

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл хувь хугацаа тогтоосон актны хуулбар

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтны хамт

      -хэрэв ндсангаас тэтгэвэр авдаг бол протез, сэргээн засалтын хөнгөлөлт аваагүй тодорхойлолт / нийгмийн даатгалын хэлтэсээс/

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 3 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна/

    • Ганц бие ахмад настан болон хүндэт донор ахмад настан иргэн орон сууцанд амьдардаг бол орон сууцны хөнгөлөлт, гэрт амьдардаг бол түлээ нүүрсний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Ганц бие болохыг нотолсон хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

      /Ганц бие ахмад настан бол Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар орно/

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууцны болон халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлшний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх/хуулбарын хамт/, 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу хувь хугацаа тогтоосон акт

      - Байнгын асаргаа шаардлагатай болохыг тогтоосон дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт

    • Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийн хөнгөлөлт авахдаа

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - зөрүү мөнгө төлсөн баримт

    • Ахмад настны магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Сувилуулсан эрхийн бичиг

      - Илгээх бичиг

      - Мөнгө төлсөн баримт

      - Тээврийн хэрэгслийн зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Замын зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Мөнгө төлсөн баримт

      - Илгээх бичиг

      - Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулан явсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - 16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, Насанд хүрсэн бол хувь хугацаа тогтоосон акт хуулбар

    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж очих унааны зардлын хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/  хороон засаг даргын цохолттой

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх хуулбарын хамт /эцэг эхийн аль нэгний/

      - Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр

      - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь сургууль цэцэрлэгт суралцаж буйг сургууль цэцэрлэгийн тодорхойлсон тодорхойлолт

    • Ганц бие болон нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настны оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Нас барсны гэрчилгээ

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэнийн үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт

      - Нас барсны гэрчилгээ

      - Хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт

    • Сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдлөө хороогоор цохуулах

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Хувь тогтоосон актын хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагтайг тодорхойлсон эмнэлэгийн байгууллагын дүгнэлт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл хорооны цохолттой

    • Ахмад настан гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Байнгын асаргаа шаардлагтай болох тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт

      - Гэрийн асрамж халамжий үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөлөө хороогоор цохуулах

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар /хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар/

      - Хувь тогтоосон актын хуулбар  /хүүхэд бол асаргаанд байдаг комиссын шийдвэрийн хуулбар/

      - Гэрийн асрамж халамж уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

  • Овог нэр Албан тушаал Холбоо барих утас
    1 Х.Ганхуяг Засаг дарга 99195307
    2 Р.Мөнхжаргал Иргэдийн нийтийн хурлын дарга 94153959
    3 А.Цэнд-Очир Ажлын албаны дарга 88008728
    4 Ц.Оюунтунгалаг Зохион байгуулагч 95955695
    5 Ж.Мөнхдэлгэр Нийгмийн ажилтан 99979825
    6 Х.Дэлгэрмаа Иргэний танхимын зохион байгуулагч 90409050
    7 Д.Ариунжаргал Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн 99063129
    8 С.Оюунтунгалаг Улсын бүртгэгч 99028282
    9 А.Лхагва Хэсгийн ахлагч 99626047
    10 Д.Гүндэгмаа Хэсгийн ахлагч 88828916
    11 Г.Цэнд-Очир Хэсгийн ахлагч 99735772
    12 Д.Ягаанхүү Хэсгийн ахлагч 99953418
    13 Ш.Чанзага Хэсгийн ахлагч 99667096
    14 Ч.Оюунчимэг Хэсгийн ахлагч 96018536
    15 М.Цэнд-Аюуш Хэсгийн ахлагч 99161193
    16 Б.Очирхуяг Хэсгийн ахлагч 95114232
    17 Ж:Должинсүрэн Хэсгийн ахлагч 99132495
    18 Ц.Буяндэлгэр Хэсгийн ахлагч 99300367
    19 Г.Одгэрэл үйлчлэгч 99296710
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.