Төрөөс боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого зорилтыг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хүргэж, сурлагын стандарт, сурагчийн төлөвшил, багш, удирдах ажилтны хөгжил, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр Ерөнхий боловсролын сургуулийн 1337 бүлэгт 40342 сурагч, Сургуулийн өмнөх боловсролын 556 бүлэгт 19686 хүүхэд хөгжиж байна.
Дүүргийн Засаг даргын тамгын газар, НХХ, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Цагдаа, Замын цагдаа,Онцгой байдлын хэлтэс албадуудтай хамтран хүүхэд хамгаалах, хөгжүүлэх олон талт ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.