ТЕНДЕРИЙН УРИЛГА

Мэдээг хуваалцах
Тендер шалгаруулалтын дугаар:
Захиалагч:
Тендер шалгаруулалтын төрөл:
ХАА -н мөрдөх журам:
Цахим тендер эсэх:
Гадаадын этгээд оролцож болох эсэх:
Тендер нээх огноо:

 

Тендер шалгаруулалтын нэр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох зорилгоор боловсруулсан төслүүдэд санхүүгийн дэмжлэг олгох сонгон шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ХБХХЕГ/20190402/

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг зохион байгуулах хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох” сонгон шалгаруулалтад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тендерийн материал ирүүлэхийг урьж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох төслүүд нь дор дурдсан тэргүүлэх чиглэлүүдтэй байна. Үүнд:

  • Үйлдвэр үйлчилгээний салбарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажиллуулах /мужаан, хэвлэл, эсгий, эсгий эдлэл, цаасан уут, дугтуй гэх мэт/
  •  Хөдөө аж ахуйн салбарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жимс, хүнсний ногоо тариалах, боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлд ажиллуулах, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл болон фермерийн аж ахуй ахуй эрхлэлт.
  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарт: Хүнс, нарийн боов, бууз баншны үйлдвэрлэл гэх мэт
  •  Мэдээллийн технологи, цахим үйлчилгээ, сургалт зөвлөгөө
  •  Ахуй үйлчилгээний салбарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрхлэх боломжтой үйлчилгээ /хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн массаж, гоо сайхан, оёдол, гутал засвар, гар урлал гэх мэт/
  •  Барилгын салбарт: Блок, бетон, цутгамал гэх мэт/
  •  Бусад

Тендерт сүүлийн 24 сарын хугацаанд төсөл хөтөлбөрт хамрагдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тендерт ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.

Тендерийн бичиг баримт иж бүрдлийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 мянган төгрөгөөр худалдаж авна. Тендерийн материалыг худалдаж авснаар тендэрт оролцох эрх үүснэ. Тендерийн материал худалдан авах үнийг Төрийн банкны 100900039409 дансанд тушаана.

Тендерийг 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 11.00 цагт нээнэ. Нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 3 давхрын хурлын зааланд нээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар авна уу.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газар 119 тоот, Холбоо барих утас: 77073002, 95111223