Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэр хорооллын нүхэн жорлонгийн лаг задлах, халдваргүйтгэх БГД-ХААА/ЗД-21-01 ажил” –ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ын хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минут-т нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Замчдын гудамж 3,
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Төр захиргааны 2 дугаар байр 6 давхар 602 тоот
Утас : 253919