Шуурхай зөвөлгөөн

2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуучлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга/

14

3

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар/

14

4

Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/

14

5

Баяр наадмын өдрүүдийг угтаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Дүүргүүд/

14

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдсоныг иргэд, олон нийтэд мэдээлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалах ажлуудыг зохион байгуулах. /Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Нийт байгууллагууд/

14

7

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтыг сонгуулийн хуулийн дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах. /Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/

14

8

Сонгуулийн дахин санал авах өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх. /Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв/

14

9

Сонгуулийн санал авах байрнуудын инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Захирагчийн Ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Дүүрэг, Хорооны Засаг дарга/

14

10

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газар, Дүүргүүд/

14


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Шуурхай 2017-07-04 өдөр 10:00 цагт

2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.2. дахь хэсэгт заасан “Сонгууль бэлтгэн явуулахад төрийн төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу туслалцаа үзүүлнэ” гэснийг хэрэгжүүлж ажиллах. /Хороодын  Засаг дарга нар/

14

Дүүргийн Тамгын газар

2

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажпын эрчмийг сулруулахгүй ажиллах, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн зарлах. /Худалдан авах ажиллагааны алба/

14

3

Хот тохижилт, цэвэрлэгээний ажлыг өглөөний 6:00 эхлүүлэх асуудлыг судлан танилцуулах. /тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Баянгол шинэ өргөө”ОНӨААТҮГ/

14

4

Баянгол дүүргийн хийж,хэрэгжүүлж буй ажлыг иргэд олон нийтэд сурталчлах, тайлагнах зорилгоор ажиллуулж байгаа pajeхуудсуудыг дэмжин /like,shareхэлбэрээр/ ажиллаж хэвших/ Баянгол дүүргийн Тамгын газрын болон харьяа хэлтэс, ОНӨТҮГ-дын албан хаагчид /

14

5

Элчин сайдын яамдууд, Олон Улсын төлөөлөгчдийн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлох арга хэмжээний хамгаалалтанд тавих хяналтыг сайжруулах, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр / Цагдаагийн  1,2 дугаар хэлтэс ,Замын цагдаагийн хэлтэс/

14

6

Дүүргийн хэмжээнд “Толь” арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэх /Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс/

14

Шуурхай 2017-06-08 өдөр 10:00 цагт

2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

БАТЛАВ.

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙНЗАСАГ

ДАРГЫН ОРЛОГЧ                  Г.НАРАНГЭРЭЛ

 

                                                                                              2017 оны     дүгээр сарын     өдөр

 

2017  ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

 

Товчагуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

2017 оны 4 дүгээр сарын 10 –ны өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дутууг холбогдох хэлтэс, албадаар биелэлтийг бүрэн хангуулж, эргэж мэдээлэх /татварын хэлтэс, замын цагдаа,цагдаагийн 1,2 хэлтэс, хороодын ажлын алба, онцгой байдлын хэлтэс”Баянгол шинэ өргөө”ОНӨТҮГ, Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/Д.Энхцэцэг

14

Дүүргийн Тамгын газар

2

Нийслэлийн Цагдаагийн Газарт Баянгол дүүргийн 23 хороодод ажиллах бүрэлдхүүн  алба хаагчдийн  дутууг нөхөн томилох асуудлаар  албан бичиг хүргүүлэх /Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул/

14

3

Баянгол дүүргийн дотоод аудитын албанаас хүргүүлсэн үүрэг даалгаврын биелэлтийг ханган хэрэгжүүлэх /Дүүргийн харьяа хэлтэс,албад,байгууллагууд/

14

4

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгууллатын орчимд оргил ачааллын үед цагдаа гаргаж, зохицуулалт хийх/Замын цагдаагийн хэлтэс/

14


ДҮҮРГИЙН ТАМГЫН ГАЗАР

Шуурхай 2017-05-05 өдөр 20:07 цагт