АХМАДЫН ХОРОО

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн Ахмадын хороо , Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн  хамгаалах, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй ,ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

“Ахмад настны тухай” хууль,  Ахмадын хорооны дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон хэрэгжүүлэн, настнуудын ашиг сонирхлыг илэрхийлэх, тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн  чиглэсэн хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж,   дүүргийн төсвөөс санхүүждэг.

Ахмадын хороо  дүүргийн ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгаалал, халалмжийн үйлчилгээг хуулийн хүрээнд хүргэж, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино гэсэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:

  • Баянгол дүүргийн ахмад настнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэн ажилладаг,
  • Дүүргийн ахмад настуудын дунд тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  хөгжүүлэх зорилгоор эрүүл мэнд, урлаг спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг,
  • Байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг сурталчилж, үндсэн зорилгод нийцсэн төсөл хөтөлбөрт  дэмжлэг авах үүднээс дотоод, гадаадын хандивлагч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон хамтран ажилладаг,
  • Байгууллагын зорилготой нийцэх төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид заасан журам,  гэрээний дагуу гүйцэтгэн  зорилго, зорилттой  нийцсэн бусад үйл ажиллагааг тус тус явуулж байна.
  • Байгууллага нь өөрийн тамга тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн хэвлэмэл  хуудсууд ашиглаж байна.