АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХЭЛТЭС

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Байгуулах шийдвэр:

Баянгол дүүргийн  АБ-Насан туршийн боловсролын  төв нь 1996 оны  Монгол   Улсын Засгийн Газрын 116 дугаар тогтоол БГД-ийн засаг даргын 1999 оны А/83 тоот захирамжаар   1999 онд албан бус боловсролын “Гэгээрэл” хөгжлийн төв нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн  бол Боловсрол шинжлэх ухааны сайдын  2013 оны 6-р сарын 19 ны өдрийн А/242 тушаалын 1-р хавсралтаар БГД-ийн АБ-Насан туршийн боловсролын төв болон үйл ажиллагаагаа явуулж байна

Үйл ажиллагаа:

Албан бус-Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд амьдралын чанарыг нь сайжруулах зорилгоор хэрэгцээ шаардлагад нь тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.