УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Улсын Их Хурлын Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 2007 оны 354 дүгээр тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016 оны 4 дүгээр тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтэц орон тооны дээд хязгаар батлах тухай 2016 оны А/16 дугаар тушаалаар оюуны өмчийн бүртгэлийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нэгтгэж “ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР” ыг байгуулсан.

Өнөөдрийн байдлаар тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс Дарга 1, хяналтын улсын байцаагч 1, иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгч 1, улсын бүртгэгч 28, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын ахлах бүртгэгч 1, улсын бүртгэгч 9, мэдээллийн технологийн ажилтан 1, архивч 2, нярав 1, бичиг хэргийн ажилтан 1, үйлчлэгч 1 нийт 47 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр тус дүүргийн иргэн, хуулийн этгээдэд төрийн бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.