ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь анх 1974 онд Октябрийн районы Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, төрөөс ард иргэдийн нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг болгож ирлээ.

Өнөөдөр бид нийт 62 ажиллагсадтайгаар даатгуулагч, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Бид даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх, нийгмийн даатгалын үйлчилгээ хүргэнэ.

ХЭТИЙН ЗОРИЛГО: Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЧАНАРЫН БОДЛОГО: Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвжих эрмэлзлэлтэй, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэсэн үйл ажиллагаагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, архивын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тогтоон олгох, тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр асуудал дэвшүүлэх, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

 

ХАМРАЛТ, ОРЛОГО БҮРДҮҮЛЭЛТИЙН ТАСАГ

Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, хуулийг сурталчлах, заавар зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлэх, шимтгэлийн авлагыг барагдуулах, иргэдийг даатгалд хамруулах, ажил олгогч, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг ёс зүйн өндөр түвшинд чанартай хүргэх, удирдах дээд шатны байгууллагуудад шаардлагатай мэдээ тайланг гарган тайлагнах зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАСАГ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах, хяналт шалгалтын үр дүнд шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил төлбөрийг барагдуулах, арилгах чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах, үр дүнг тооцох, тайлагнах дотоодын хяналт шалгалт хийх, үр дүнд үнэлгээ өгөх зэрэг чиг үүрэгтэй ажиллаж байна.

САНХҮҮ БҮРТГЭЛ, СУДАЛГААНЫ ТАСАГ

Хэлтсийн санхүү, нягтлан бодох бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын болон сангуудын орлого, зарлагыг төлөвлөх, хуваарилах болон гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАСАГ

Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, ҮОМШӨ – ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлэх, шимтгэлийн авлагыг барагдуулан ажиллаж байна.