Газрын албан

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А626, А/635 дугаар захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны бүтэцээс нийслэлийн Газрын албаны бүтэцийг салгаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсантай холбогдуулан2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Баянгол дүүргийн газрын алба дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Албаны дарга, санхүү бүртгэлийн мэргэжилтэн ,архив бичиг хэргийн ажилтан, газар зохион байгуулагч 4, өмчлөлийн мэргэжилтэн 1, бүртгэлийн мэргэжилтэн 1, төлбөрийн байцаагч 2, жолооч, үйлчлэгч, сахиул гэсэн нийт 14 албан хаагчдын бүтэц орон тоотой ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сараас дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн шинэ барилгын 3 давхарт  байрлаж байна. 

Албаны зорилго, чиг үүрэг

Нийслэл, дүүргийн   ИТХ-ын тогтоолоор батласан “Нийслэл, дүүргийн  эдийн засаг, нийгмийн зорилт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, Нийслэл, дүүргийн  Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Газрын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, албаны ажилтнуудын ажлын уялдаа холбоог идэвхжүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмыг иргэдэд сурталчлах, газрын маргаан илэрсэн зөрчлийг арилгах.

Үйлчилгээ үзүүлэх банк дансны дугаар

Газрын төлбөрийн данс:2602003038/Төрийн сан/

Гэрчилгээний үнэ тушаах данс: 100200529001/Төрийн сан/

Кадастрын зургийн үнэ төлөх данс: 100200529001/Төрийн сан/

Архивын лавалгаа мэдээллээр үйлчилэх: 100200529001/Төрийн сан/