Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Анх 1991 онд “Хөдөлмөрийн зах“ нэртэйгээр 3 хүний орон тоотойгоор байгуулагдаж 1992-1994 онуудад Баянгол дүүргийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 1994 оноос “Хөдөлмөрийн бирж” нэртэйгээр тусдаа хэлтэс болон зохион байгуулагдаж 1997 оноос Хөдөлмөр зохицуулалтын алба, 1998-2004 онд “Хөдөлмөр эрхлэлтийн алба”,  2004онд дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн алба, халамжийн төвийг нэгтгэснээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байгуулагдан ажиллаж байсан.

Нийгмийн Халамжийн Төв нь анх 1997 онд Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсээс “Нийгмийн халамжийн төв” нэртэйгээр тусдаа хэлтэс болон 7 хүний орон тоотойгоор зохион байгуулагдаж 2005 оныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байв.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг шинээр болон өөрчлөн байгуулагдаж Нийгмийн халамжийн алба, Хөдөлмөр эрхлэлтийн алба, Захиргаа, хяналтын албан гэсэн 3 албатай 70 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.