ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв /ОНӨТҮГ/ Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид бизнесийн болон үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинээр бизнес эрхэлж байгаа иргэдийг тодорхой хугацаанд бизнес инкубацийн үйлчилгээг дэмжих замаар зах зээлд гарахад туслах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

  1. ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, НЭР ТӨРӨЛ
  1. Дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээллийн санг бий болгох
  2. Бизнес эрхлэгчдийг мэдээ, мэдээллээр хангаж зөвлөгөө өгөх
  3. Бизнес төсөл боловсруулах, мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулах
  4. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөнгөлөлтэй зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх
  5. Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх
  6. Үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд  таниулах, сурталчлах, үзэсгэлэн яармагт оролцуулах
  7.  Уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах

 

  1. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
  • Судалгаа:
  • Мэдээллийн нэгдсэн сан бий болгох  зорилгоор судалгаа явуулах
  • Жижиг, Дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж болон иргэдийг бүртгэн авч төвийн нэгдсэн программд оруулах

Төвд бүртгүүлэхэд шаардагдах материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуй нэгж байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Эрхэлж буй бизнестэй холбогдох бараа бүтээгдэхүүний танилцуулга, зураг
  • Өөрийн биеэр ирж төвөөс боловсруулсан анкет бөглөх
  • Дүүргийн нэг цонхон дээр ирж бүртгүүлэх

 

  • Сургалт:
  • Бизнесээ эхэл бизнесээ хөгжүүл төсөл бичих арга зүйн сургалт
  • Үйлдвэрлэл, технологийн сургалт
  • Захиалгат сургалт / цаг тухай бүр мэдэгдэх /

Сургалтанд хамрагдахад шаардагдах бичиг баримт:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуй нэгж байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Өөрийн биеэр ирж төвөөс боловсруулсан анкет бөглөх

Сургалтанд хамрагдахад тавигдах шаардлага:

  • Баянгол дүүргийн иргэн байх
  • Дүүргийн нутагт дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байх

 

  • Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах арга хэмжээ:
  • “Баянголд үйлдвэрлэв” веб хуудсаар дамжуулан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, бараа бүтээгдэхүүнийг  борлуулахад зуучлах
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ‘’Баянголд үйлдвэрлэв’’ цуврал сэтгүүлд оролцох боломжийг нээх
  • Баянгол брэнд бий болгох, дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг олонд таниулах, сурталчилах

 

  • Үзэсгэлэн худалдаа
  •  Дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцуулах
  • ‘’Баянголд үйлдвэрлэв’’ уламжлалт үзэсгэлэн худалдаанд оролцуулах  
  •  Гадаад орнуудад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах
  •  Бусад холбогдох байгууллагуудаас зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцуулах

Үзэсгэлэн худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуй нэгж байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Гадаад үзэсгэлэн худалдаанд оролцоход /Гадаад паспортын хуулбар/
  • Цээж зураг 1%
  • Оролцогчдийн бүртгэлийн маягт бөглөсөн байх
  • Үзэсгэлэн худалдаанд оролцох барааны мэдүүлэг бөглөсөн байх
  • Байгууллагын танилцуулгатай байх
  • Үйлдвэрлэл эрхлэгчийн анкет бөглөсөн байх

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод тавигдах шаардлага:

  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байх
  • Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх
  • Эрүүл ахуй, гарал үүслийн бичигтэй байх/ хүнсний бүтээгдэхүүн/
  • Бараа бүтээгдэхүүний шошго, танилцуулгатай байх