Онцгой байдлын хэлтэс

Мэдээг хуваалцах

Танилцуулга

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Сэргийлнэ, аварна, хамгаална.

Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх замаар Монгол хүний аюулгүй амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Зорилт

Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт

  1. Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  2. Удирдлагын манлайлал хүний нөөцийн чадавхыг сайжруулах

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт

  1. Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил болгох

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 

    дэмжлэг үзүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх

 

Улс орон маань хөгжихийн хирээр ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах улс, ардын эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээг тухайн үеийн төр засгийн удирдлагууд авч хэрэгжүүлж байсан нь түүхэн баримтаас харагдаж байна.          

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргын 26 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон зохион байгуулагдан ажиллаж байна.

Онцгой байдлын хэлтэс нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 502  дугаар өрөөнд ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги нь 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг.

Үе үеийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүс:

1.  2004-2009 онд хурандаа Н.Нэргүй

2. 2009-2011 онд  хурандаа П.Баттогтох

3. 2011-2014 онд хурандаа Ё.Амарбаясгалан

4. 2014-2015 хурандаа Р.Дадам

5. 2015 оноос одоог хүртэл хурандаа А.Батмөнх ажиллаж байна.