Хүүхэд, залчуучуудын соёлын ордон ОНӨТҮГ

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ нь анх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Хүүхэд хөгжлийн төв” ОНӨУТҮГ нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ болон өөрчлөн байгуулагдсан.

            Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 2300 м.кв талбай бүхий өөрийн байранд дүрэмд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  1. Дүүргийн хүүхэд, залуучуудын дунд урлаг, гадаад хэл, уран бүтээлийн чиглэлээр төрөл бүрийн дугуйлангийн сургалт явуулах,
  2. Хүүхдийн номын сан ажиллуулах,
  3. Хүүхэд, залуучуудын дунд уралдаан, тэмцээн, наадмыг зохион байгуулах.

ДУГУЙЛАНГЫН СУРГАЛТ

Тус Хүүхэд, залуучуудын ордон нь хүүхэд, залуучуудын дунд 2-3 жилийн хөтөлбөр бүхий танхимын /2 жил/ болон ганцаарчилсан /3 жил/ сургалтуудыг тохилог орчинд мэргэшсэн багштайгаар чанарын өндөр түвшинд явуулж байна.

Тус ордны хичээлийн жил 09 дүгээр сарын 15-аас дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 8 сар үргэлжлэх бөгөөд зуны амралтын хугацаанд богино хугацаатай зуны сургалтуудыг явуулж байна.  

НОМЫН САН

Тус ордон нь хүүхэд, залуучуудад 40 хүний суудалтай, 4000 гаруй номын фондтой номын сангийн уншлагын танхимаар болон гэрээр ном олгон үйлчилж байна.

ЖҮДО БӨХИЙН СУРГАЛТ

Тус ордон нь “Номт академи” ТББ-тай хамтран хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жүдо бөхийн сургалтын заалыг ашиглалтанд оруулан сургалтыг эхлүүлээд байна.

ЖҮДО БӨХИЙН СУРГАЛТ

Тус ордон нь “Сүүн өгөөмөр” ТББ-тай хамтран хүүхэд, багачуудын сургалт, хүмүүжлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор орчин үеийн шийдэл бүхий сургалтын танхим, тав тухтай орчныг бүрдүүлсэн “Монгол Оюун” өдөр өнжүүлэх сургалтын төвийг нээн ажиллуулж байна.

      Тус төв нь ЕБС-ын 1-5 дугаар ангийн сурагчдыг ажлын өдрүүдэд /даваа-баасан/ 08.00-19.00 цагийн хооронд хүлээн авч дараах сургалт, хүмүүжлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  1. Хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх сургалт /7 хоногт 2 удаа/,
  2. Гэрийн даалгавар хийлгэх, хичээлийн хоцрогдол арилгах /өдөр бүр/,
  3. Шатар, даамын сургалт /7 хоногт 2 удаа/,
  4. Хичээлд хүргэж өгөх, авах /38, 20 сургууль/,
  5. Өдөрт 4 удаа хоол, цай,
  6.  Чөлөөт цагийг сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх.