ЦАГДААГИЙН I ХЭЛТЭС

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дугаар тушаалаар 110 офицер, 98 ахлагч, энгийн 7 ажилтан  нийт 215 алба хаагчийн  бүрэлдэхүүнтэйгээр Хэлтсийн дарга, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Төмөр зам дахь цагдаагийн хэсэг, Нарлаг цагдаагийн  хэсэг, Бичил дэх цагдаагийн  хэсэг гэсэн бүтэцтэйгээр Баянгол дүүргийн 1,2,3,11,12,14,15,16,17,18,19,22,23 дугаар хороодыг  хариуцан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.  

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Найдвартай, баталгаатай үйлчилгээ- Иргэд олон нийтийн итгэл, дэмжлэг.

УРИА: Амар амгалан амьдралын төлөө хамтдаа.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛ: Эх орон, Ард иргэддээ өргөсөн тангараг.

Зорилт:    Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай хуульч ажиллагааг хэвшүүлнэ.