Усан спорт сургалтын төв

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 78 дугаар захирамжаар Баянгол дүүргийн  7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Эрдмийн Ундраа" цогцолбор 78 дугаар дунд сургуулийн хашаанд Усан спортын төвийн барилгын зориулалтаар баригдаж эхэлсэн юм.

Манай төв нь одоогоор эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн бичил төв, чадварлаг багш дасгалжуулагчдаас бүрдсэн сургалтын баг, захиргаа үйлчилгээний нийт 19 ажилтантайгаар ажиллаж байгаа Орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв нь 2014 оны 03 дугаар сарын 01 өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн шинэхэн амралт, чөлөөт цаг, биеийн тамирын цогцолбор юм.

Дүүргийнхээ иргэдийн идэвхтэй эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, ард иргэдийнхээ бие бялдрыг чийрэгжүүлэх, усан спортын ач холбогдлыг сурталчлах, хүүхэд, залуучуудын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Манай байгууллага долоо хоног бүрийн даваа, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагуудад 09:00-20:00 цаг хүртэл усан бассейн, фитнесс төвөөр дүүргийнхээ иргэдэд үйлчилж байна.

Хүчин чадал

  • Манай төв нь 25 метрийн урттай, 1.8-2.2 метр гүн бүхий нэг ээлжийн хичээлд 25-30 хүн хүлээн авах хүчин чадал бүхий усан сантай,
  • 12-15 хүний суудалтай цайны газаp.
  • 15-20 хүний багтаамж бүхий фитнесс клуб.
  • Чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зориулалтын нэг ээлжид 3-6 хүнд үйлчлэх саунтай.

Хаяг:

            Манай төв Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын эцэст байрлах "Эрдмийн ундраа" цогцолбор 78 дугаар сургуулийн хашаанд байрлаж байна.