Гэр бүл ёслолын ордон

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Гэр бүл ёслолын ордон нь Баянгол дүүргийн ИТХ -н 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаар тогтоолоор батлагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

Гэр бүл ёслолын ордон нь гэр бүл болж гал голомтоо бадрааж буй залуу хосын хуримын ёслол, шинэ төрсөн хүүхдүүдэд гэрчилгээ гардуулах, 16 нас хүрч байгаа иргэдэд "Иргэний андгай" өргүүлэх, "Алтан Хурим" , "Мөнгөн Хурим", "Дархан Бэр" -г алдаршуулах ёслолыг зохион байгуулан гэр бүлийн сайн сайхны төлөө, Монголын уламжлалт зан үйл, ёс заншлыг сурталчлах, гэр бүлийн боловсрол соёлыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг юм.

Бид хүн бүрийн гэр бүлийн амьдралд тохиолдох дахин давтагдашгүй баярт үйл явдлыг хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэж өнгөрүүлэхээс гадна өсвөр үе, залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэх сургалт явуулах, шилдэг гэр бүлийг алдаршуулах, төгөлдөр хуур, Монгол ардын уртын дууны сургалт, иог, бясалгал, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх зэрэг ажлуудыг мөн зохион байгуулж байна.