БАЯНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН

Мэдээг хуваалцах

Танилцуулга

“Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ нь Баянгол Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан.

“Баянгол- хүүхдийн зуслан” ОНӨТҮГ нь  Улсын болон Орон нутгийн  төсвийн  хөрөнгө оруулалтаар хотоос 60км-т Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар баригдаж байна.  

Үйл ажиллагаа

Баянгол хүүхдийн зуслан-гийн хамт олон

Ерөнхий танилцуулга:

Хүүхэд залуучуудын эрхийг дээдлэн бие хүн болон төлөвших, “Би”-гээ мэдрэх, авъяас чадварыг хөгжүүлэн, амарч хөгжих, эрүүл таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Баянгол-Хүүхдийн зуслан ОНӨТҮГ-ийг Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын санаачилгаар үүсгэн байгуулсан.

Бидний эрхэм зорилго:

Хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, хамт олны дунд хөгжих, авъяас чадварыг нээх, хүүхдэд таатай орчинг бүрдүүлэх, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах, үйлчлүүлэгчдээ дээдлэн, харилцааны соёлтой хамт олон байж, өөрийн орны өв уламжлал, ёс заншлаа мэддэг, байгаль эх орноо хайрлан хамгаалдаг ирээдүйн оюунлаг иргэдийг төлөвшүүлж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахад манай зуслангийн зорилго оршино.

Бидний зорилт:

  • Спортлог эрүүл иргэний бэлтгэх
  • Эх оронч сэтгэлгээтэй, оюунлаг иргэнийг төлөвшүүлэх
  • Хүүхдийн эрхийг дээдэлсэн багш хүмүүжүүлэгчийг бэлтгэх
  • Хүн байгалийн холбоо, байгалиа хамгаалах ёс зүйд суралцах
  • Багачууд өсвөр үеийнхэний дуу хоолойг сонсож, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллах болно.

 

Манай зуслан:

  • Улаанбаатар хотоос 65 км зайд Горхи-Тэрэлжийн цогцолбор “Болорын аманд” ой мод, тунгалаг горхиор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байрладаг бөгөөд Мэлхий хад, Гүнжийн сүм, Хүүхэн хад, Гурван найзын агуй, Аръябалын хийд зэрэг газруудтай ойрхон оршино.
  • 8 бүлэгтэй, бүлэг тус бүр 4 тасагтай, 1 тасагт 8 хүүхэд байрлуулах бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээн авах боломжтой.
  • Хүүхдийн байгууллагад ажилладаг мэргэжлийн багш, эмч, эрүүл ахуйч, тогооч, туршлагатай удирлдлагын баг, менежер, аж ахуйн чадварлаг баг хамт олон ажиллана.
  • Хүүхдийн хүсэл сонирхол эрэлт хэрэгцээнд тулгуурласан урлаг спортын сонирхолтой ажлууд болон хувь хүний цогц чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд, санаанд оромгүй олон сюрпризүүд, эрүүл аюулгүй орчин, амт чанартай хоол хүнс,  амьдрах ухаанд сургах зэрэг олон хэлбэрийн ажлуудыг ээлж бүрт зохион байгуулж явуулна.

Таны хүүхэд манай зусланд амарснаар доорхи чадваруудыг

эзэмших болно

Өөрийгөө ойлгох, хүндлэх, өөртөө итгэлтэй болох багаар ажиллан бусадтай харилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зөв бурууг ялган, цагийг зөв боловсон өнгөрөөх, эх орон байгаль дэлхийгээ хайрлах, найз нөхөддөө туслах, амьдрах ур чадварын болон монгол ахуй өв соёлын талаарх танин мэдэхүйн чиглэлийн олон чадваруудыг эзэмшинэ.

Манай зусланг зорих шалтгаан

  • Барилга байгууламж шинээр баригдаж, материаллаг бааз сайн
  • Амрагдын чөлөөт цаг өнгөрөөх байртай
  • Бүлэг дотроо нийгэм, соёлын арга хэмжээ, сургалт явуулах зай талбайтай
  • Боловсон бие засах газар, саун, душ, угаалгын газартай
  • Ажилчдын амрах байртай
  • Гэр бүлийн уулзалтын байр зэрэг тусгай барилгатай
  • Нэг ээлжинд 125 хүн хүлээн авах хоолны газартай
  • Сагс, волейболын талбайтай, бялдаржуулах танхимтай
  • Бүлгээрээ нэг байранд байрлах тул бүх хүүхдүүдийг 24 цагийн турш багшийн хяналтанд байлгах боломжтой
  • Камерын хяналттай
  • Ажиллагсад станцтай учир дотоод мэдээлэл түргэн шуурхай дамжуулах боломжоор хангагдсан
  • Зуслангийн үйл ажиллагааг жилийн 4-н улирал тасралтгүй явагдана.

Баянгол-хүүхдийн зуслан байгалын үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжид байрлах бөгөөд цэвэр агаар, эрүүл аюулгүй орчинд, хүүхэд өсвөр үеийнхний амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, авьяас чадварыг нь нээх, хөгжил оролцоог нь хангахад нь чиглэсэн хөтөлбөр боловсруулан үйлчилнэ.

Хүчин чадал

Нэг ээлжиндээ 350-450 хүүхэд, жилдээ 4000-4500 хүүхэд хүлээн авч жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа явуулна.

Баянгол-хүүхдийн зуслангийн давуу  тал:

  • Барилга, байгууламж шинээр баригдсан, материаллаг бааз сайтай.
  • Амрагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх байртай.
  • Гэр бүлийн  уулзалтын тусгай барилгатай.
  • Урлаг соёлын үйл ажиллагаа явуулах театртай.
  • Орчин үеийн саун,душ, угаалгын газар болон бие засах газартай.
  • Сагс, волейболын талбайтай.
  • Амрагчидын аюулгүй байдлыг хангаж  бүрэн камержуулсан.
  • Нэг доор 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тохилог хоолны газартай.
  • Бүх ажиллагсад станцтай тул дотоод мэдээлэл түргэн шуурхай дамжуулах боломжоор хангагдсан.

“Баянгол-хүүхдийн зуслан” хүртлэх 1,2 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулан төв замтай холбосон.

Зуслангийн цахилгааны шугам, халаалтын бие даасан эх үүсвэр, 20 авто машины зогсоолыг бүрэн шийдсэн.