Аж ахуйн хэлтэс

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 сарын 09-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба байгуулагдсан бөгөөд Дүүргийн Засаг даргын 2017 оны  А/153 тоот Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар Аж ахуйн алба болгон өөрчлөн баталсан.

Аж ахуйн албаны чиг үүрэг нь: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын өнгө үзэмжийг сайжруулах, ажилтан, албан хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй, ид тод үзүүлэхэд чиглэгдэн ажиллах, ажлын хариуцлага, ажлын байрны дэг журмыг сайжруулах, төрийн албаны хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд өндөржүүлэн ажиллахад оршино.

Засаг даргын Тамгын газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах бөгөөд Тамгын газрын дотоод санхүү, эд хөрөнгө, аж ахуй,  түүний бүрэн бүтэн байдлыг хариуцах, төр захиргааны байрны цэвэр тохилог, ая тухтай байдлыг хангах, дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтын холбогдох заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.