Иргэдэд үйлчлэх төв

Мэдээг хуваалцах

Танилцуулга

“ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ” нь Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Баянгол дүүргийн иргэдэд эрх зүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр, нийгмийн халамжийн чиглэлээр зөвлөгөө өгөх, тэднийг ажлын байранд зуучлах, хууль тогтоомжийг сурталчлах, холбогдох мэдээллээр ханган эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулагдсан.

Иргэдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааны чиглэл:

  • Эрх зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн хүсэлтээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл бичих, баримт бичгийн төсөл боловсруулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалт сурталчилгаа зохион байгуулж ажиллах;
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн чиглэлээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах;
  • Хөдөлмөр зуучлалын чиглэлээр дүүргийн иргэдэд ажлын байрны холбогдолтой мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгч ажилд зуучилж ажиллах;