Санхүү төрийн сангийн хэлтэс

Мэдээг хуваалцах

Танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн дунд хугацааны төсөөлөл болон жилийн төсвийн төлөвлөгөөний төсөл боловсруулан хэлэлцүүлж батлуулах, төсвийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого, зарлагын гүйлгээг гүйцэтгэх, түүнд хяналт тавих, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хангах, аж ахуй нэгж байгууллага болон төсөвт байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авч тулган баталгаажуулах, нэгтгэх төсвийн гүйцэтгэлийг цаг хугацаанд нь тайлагнахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай төсвийн орлогыг бүрдүүлэх, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх
  • Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, зарцуулалтанд хяналт тавих,
  • Төсвийн байгууллагуудын төлбөр тооцоог гүйцэтгэх, санхүүжилтыг олгох
  • Аж ахуй нэгж байгууллага болон төсөвт байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авч тулган баталгаажуулах, нэгтгэх төсвийн гүйцэтгэлийг цаг хугацаанд нь тайлагнах, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  • Өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах,
  • хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох
  • Бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг бодит мэдээлэлээр хангах, тэдгээрт дэвшилтэт технологийн программ хангамжаар үйлчилгээ үзүүлэх зэрэг   үйл ажиллагааг зохион байгуулж байна.