1-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Одоогоос 50 жилийн тэртээ Улаанбаатар хотыг Засаг захиргааны шинэ хуваариар дөрвөн районд хувааж, районыг Орон сууц гудамжны хороо хэмээх анхан шатны нэгжтэй болгоход тус хороо нь 250 гаруй өрх, 800 орчим хүн ам, дан давхар 25 байр, нутаг дэвсгэрийн 100-гаад байгууллагатай байгуулагджээ. Гэхдээ тухайн үеийн Октябрийн районы Орон сууц гудамжны 13-дугаар хороо болж үүссэн юм. Төмөр замын тосгоны төв хэсэгт байрладаг, баруун талаараа тус дүүргийн 4-дүгээр хороо баруун талаараа 2-дугаар хороо, зүүн талаараа 3-дугаар хороотой, урд талаараа Дунд голын эргээр Хан-Уул дүүрэгтэй хиллэн оршиж байна. Тус хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ нь 99.4 га бөгөөд 5185 өрхийн 16858 хүн амтай.

Хүн амын 73.8 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Тус хороо нь Улаанбаатар Магсаржавын, Сөүлийн, Нарны зам, Тээвэрчдийн, Замчдын 1, 2, Энхтайваны өргөн чөлөө, Энгельсийн гудамж зэрэг найман том гудамжтай, хөл хөдөлгөөн ихтэй, нийслэлийн төв хэсгийн хороо юм.

Баянгол дүүргийн 1-дүгээр хорооны нутаг дэвсгэрт 82 орон сууц, төрийн болон хувийн хэвшлийн 215 аж ахуй нэгж байгууллага, Сууц өмчлөгчдийн 17 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Төмөр замын тосгоны төвд байрладаг болохоор тус хороонд ус салбарын харъяа хэд хэдэн томоохон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Тухайлбал, УБТЗ-ын Улаанбаатар өртөө, Төмөр замын төв буудал, УБТЗ-ын хэвлэх үйлдвэр, УБТЗ-ын Дохиолол холбооны 2-дугаар анги, Төмөр замын хүүхдийн сектор байна.  

Хорооны Засаг дарга нар

     Анх 1965 онд Октябрийн районы Төмөр замын район болж даргаар нь Дагвадорж гэдэг хүн томилогдож байсан бөгөөд түүнийг насан эцэслэхэд эхнэр Сэцэнжав нь хорооны дарга болж байсан сонин, содон түүхтэй.

  1. Н.Батдэмбэрэл 1995-2000 он
  2. Р.Дэлэг 2000-2004 он
  3. Оюунчимэг 2004-2006 он
  4. Эрдэнэчимэг 2006 он
  5. Ш.Байгаль 2006-2008 он
  6. Н.Мөнхтунгалаг 2008 он
  7. Ч.Одонтуул 2008-2013 он
  8. Р.Одонтунгалаг 2013 оноос хойш ажиллаж байна.