10-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

     Монгол улсын шинэ үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол улсын их хурлаас 1992 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргаж, УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Октябрийн район нь Баянгол Сонгинохайрхан дүүрэг болж хоёр хуваагдан шинээр зохион байгуулагдснаар тус хороо нь Засаг захиргааны анхан шатны нэгж болон Баянгол дүүргийн 10 дугаар хороо гэж нэрээ өөрчилжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар  сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор тус хороог нутаг дэвсгэр, хүн амын тэнцвэртэй байдлаар нь 10, 22 дугаар хороо болгон хуваагдсан. Одоо тус хороо нь 131 га газар нутагтай, Одоо  2229 өрхийн 8835 хүн амтай  болжээ.

   Хотын төвд ойр, хүн ам нягт суурьшсан, гэр хороолол зонхилсон юм. Дахин төлөвлөлтөнд орж 2018 онд эхний байр нь ашиглалтанд орсон.Тус хороонд төрийн өмчийн 113 дугаар сургууль, 141 дүгээр цэцэрлэг, хувийн хэвшлийн Лусын дагина цэцэрлэг болон худалдаа үйлчилгээний 65 аж ахуй нэгж байгууллага, 24 нийтийн байр, ус түгээх зөөврийн 5 худаг, 1 гүний худаг, цэвэр усны нөөцийн 1 усан сантай, орон сууцны хорооллыг хариуцан “Анар” СӨХ, Хос сувд СӨХ үйл ажиллагаагаа   хэрэгжүүлсэн томоохон хорооны нэг болон өргөжөөд байна.

  Амжилтууд

  • 2010-09-28 АДРА олон улсын ТББ “Бичил бизнесийг дэмжигч” хамт олон өргөмжлөл
  • 2010-10-29 “Цэцэгжүүлье Баянголуудаа” болзолт уралдаанд амжилттай оролцсон тул Засаг даргын өргөмжлөл
  • 2011 Монголын гэр бүлийг алдаршуулах төв Нийслэлийн гэр бүлд ээлтэй шилдэг хороо хүндэт өргөмжлөл
  • БГД. Цэргийн штабын Тэргүүний хороонд шилжин явах цом
  • 2011 онд Нийслэлийн гэр бүлд ээлтэй шилдэг хороо
  • 2014 онд “Бидний оролцоо бол бидний ирээдүй” Сагсан бөмбөг 2 дугаар байр
  • 2016 онд “Баянгол Олимп” спорт явган аялалд дэд байр
  • 2017 онд “Баянгол-25 бүтээлч” аянд тэргүүн баяр
  • 2018 онд “Асуудал ба шийдэл” дэд байр
  • 2018 онд Татварын уралдаанд 2 дугаар байр
  • 2019 онд “Спорт явган алхалт” 1 дүгээр байр
  • 2019 онд “Баянгол олимп-2019” ширээний шагайн тэмцээнд 3 дугаар байр

Хорооны Засаг дарга нар

  1. А.Саранжав 1965-1966 он
  2. З.Заяат 1966-1967 он
  3. О.Дашзэвэг 1967-1988 он
  4. Б.Пүрэвжав 1989-1990 он
  5. Б.Цэдвээ 1991-1992 он
  6. Ц.Нацагням 1993-1995 он
  7. Л.Гантогтох 1995-1996 он
  8. Ж.Тунгалаг 1996-2000 он
  9. З.Оюунбаатар 2000 он
  10. Н.Дондогбазар 2000 он
  11. О.Сосор 2000 он
  12. Я.Гомбожав 2001-2005 он
  13. Ц.Энхжаргал 2005-2013 он
  14. З.Төгсбаяр 2013-2016
  15. Н. Хишигсүрэн 2016-2017
  16. Г. Мөнхтүвшин 2017-2018
  17. П.Солонгоо 2019 оноос хойш