11-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Тус хороо нь 1965 онд Октябрын районы 18 дугаар хороо болж байгуулагдан 1992 онд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо нэртэйгээр ажиллаж буй Засаг захиргааны анхан шатны нэгж юм.

НИТХ-ын 2010 оны аравдугаар сарын 24-ний 6/48 тоот “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээр харгалзан хувааж, тус хороог шинээр зохион байгуулсан. Тус хороо нь 92 га газар нутагтай, 1862 өрхийн 6791 хүн амтай, 98 байгууллага, аж ахуй нэгжтэй.

Баруун талаараа тус дүүргийн 12, 22, хойд талаараа 23 дугаар хороо, зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, урд талаараа Баянгол дүүргийн 15, 16 дугаар хороотой хил залган байрладаг байшин, гэр хороолол нийлсэн холимог хороолол юм.

Хорооны Засаг дарга нар

  1. Сосор 1992-1996 он
  2. С.Юндэндорж 1996-2000 он
  3. Цэрэнжаргал 2000 он
  4. О.Нарангэрэл 2000 он
  5. Г.Эрдэнэчимэг 2001-2002 он
  6. С.Нацагдорж 2008-2011 он
  7. Н.Балжинням 2007-2008 он
  8. С.Нацагдорж 2008-2011 он
  9. Б.Алтанцэцэг 2011-2012 он
  10. Д.Эрдэнэтуяа 2012 оны арванхоёрдугаар сараас хойш ажиллаж байна.

ИНХ-ын дарга нар

  1. Д.Шатар 1992-2008 он
  2. Ш.Лодойдамба 2008-2012 он
  3. Д.Ганбат 2012 оноос хойш ажиллаж байна.