12-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

1992 онд батлагдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд хуучин Октябрын районд орсон өөрчлөлтийн дагуу тус хороо шинээр зохион байгуулагджээ. Ингэхдээ Октябрын 18 дугаар хорооноос тусгаарлаж Баянгол дүүргийн 12 дугаар хороо зохион байгуулагдсан юм.

Хороо анх байгуулагдаад VI бичил хорооллын Хасбаатарын гудамж дахь 6б байрны гуравдугаар орцонд байрлан ажиллаж байсан бол өдгөө хорооны бие даасан байртай болоод байна. Анх байгуулагдахдаа 360 өрх айлтай, 1200 гаруй хүн амтай байсан. Хорооны нутаг дэвсгэр баруун талаараа тус дүүргийн 22, хойд болон зүүн талаараа 11, урд талаараа 14 дүгээр хороотой залган оршдог. 18 га талбайд 3000 өрх, 12000 хүн ам оршин суудаг, нийслэлдээ хүн амын хамгийн өндөр нягтаршилтайд тооцогддог хороо юм.

Хорооны Засаг дарга нар

  1. Б.Цэдэв 1992-1999 он
  2. Оюунчимэг 1999-2002 он
  3. Б.Цэдэвмаа 2002-2004 он
  4. Ж.Батсайхан 2004-2012 он
  5. Х.Ганхуяг 2013 оноос хойш өдгөөг хүртэл ажиллаж байна.

Хорооны ИНХ-ын дарга нар

  1. Тогтох 1992-1996 он
  2. Одхүү 1996-2000 он
  3. Я.Гомбожав 2000-2004 он
  4. Ш.Бадам 2004-2012 он
  5. Р.Мөнхжаргал 2013 оноос хойш ажиллаж байна.