13-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

       Баянгол дүүргийн 13 дугаар хороо нь  1978 онд Октябрийн районы 25 дугаар хороо нэртэйгээр анх байгуулагдан, улмаар 1992 онд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн  дагуу  13 дугаар хороо болон шинэчилэгдэн байгуулагджээ.

       Тус хороо нь 18,5 га газар нутагтай, зүүн талаараа Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, баруун талаараа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хойд талаараа Баянгол дүүргийн 10 дугаар хороотой  тус тус хиллэдэг, хотын төвд  хүн ам нягт суурьшсан, байр  хороолол  юм.

Хорооны Засаг даргын ажлын алба нь 1094 өрхийн 4570 хүн амд төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд  хүргэж байна. Нийт 138 ААНБ-ууд үйл ажиллагаа явуулдаг.

Хорооны Засаг дарга нар

  1. Ч.Бор 1978-1979 он
  2. Л.Ламжав 1979-1982 он
  3. О.Оюунцэцэг 1982-1986 он
  4. Л.Нарангэрэл 1986-1988 он
  5. Л.Пүрвээ 1988-1992 он
  6. Ц.Нанзай 1992-2000 он
  7. Б.Цэрэннадмид 2000-2006 он
  8. А.Туяа 2006-2012 он
  9. А.Эрдэнэ 2012-2014 он 
  10. Ц.Отгонцэцэг 2016 оны 12 дугаар сараас ажиллаж байна