15-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

 Нийслэлийн томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг багтаасан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 1992 оноос нутгийн өөрөө удирдах болон Засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын шинэ зарчимд шилжин ажиллаж байгаа юм. Тус хороо 14 га газар нутагтай, орон сууцны 17 байр, 37 орцны 1243 өрхтэй. Зүүн талаараа Эх нялхасын гудамж буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, урдуураа Энэбишийн гудамж буюу 17, 18 дугаар хороо, баруун талаараа 14 дүгээр хороо, хойд талаараа Хасбаатарын гудамж, 12 дугаар хороотой хил залгаа оршдог.

Дээр дурьдсанчлан тус хороонд томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, “Билиг” их дэлгүүр, “Макс” групп, “Тумбааш холдинг”, “Мон бэйкери” ХХК, “1000 нэрийн бараа”, “10000 нэрийн бараа”, “Начин заан” ХХК, “United colours off Benetton” зэрэг хүмүүс олноороо үйлчлүүлдэг аж ахуй нэгжүүд оршдог юм. Статистикаас үзвэл, тус хороонд хувийн хэвшлийн 70 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Хорооны Засаг дарга нар

  1. Ц.Бор 1980-1998 он
  2. С.Оюунбилэгт 1998 он
  3. Б.Бөмбөг 1998 он
  4. Н.Дондогбазар 1998-1999 он
  5. Сэнгэдорж 1999 он
  6. Г.Дорж-Идэн 1999-2000 он
  7. Д.Баатар 2000 он
  8. Б.Оюунбилэг 2000-2013 он
  9. Ж.Ариунханд 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна.