16-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

 1838 онд V Богдын санаачлагаар Гандантэгчэнлин хийд байгуулагдаж, Чойр цанидын Дашчоймбол, Гунгаачойлон, Идагаачойлон, Бадма-Ёго хэмээх бясалгал, тарины сүмүүдийг тойрсон тал дугуй тойрогт лам нарын хашаа гэр гудамжлан байрлаж, Ардын хувьсгалын дараах жилүүтэй золгожээ. 1950-иад оноос хойш хийдийн ойр орчимд жирийн иргэд (хар хүмүүс) хашаа барин амьдарч эхэлснээр хийдтэй огт хамаагүй барилга, байшин баригдаж, суурьшлын бүс үүссэн байна.                                          

Тус хороо нь уртаашаа 0.9 км, өргөөшөө 0.6 км, тойргоороо 2.9 км буюу нийт 55.8  га газар нутагтай, 1875 өрхийн 7809 хүн амтай. Урд талаараа Энхтайвны өргөн чөлөө, хойд талаараа Л.Энэбишийн өргөн чөлөө, баруун талаараа Амарсанаагийн гудамж, зүүн талаараа Их тойруу, хувьсгалын замтай хил залган оршдог.

Тус хороонд 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны санхүүжилтээр явуулж буй “Гудамж” төслийн “Гандангийн дэнжийн гэр хорооллыг дэд бүтцэд холбож хөгжүүлэх дэд төсөл” хэрэгжиж байгаа бөгөөд эхний хэсэг нь ашиглалтад ороод байгаа юм. Цаашид 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэрэлтүүлгийн ажлыг чанартай хийлгэх, ард иргэд хүүхэд багачуудыг гэмт хэрэг, аюул осолгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хорооны удирдлага гол анхаарлаа хандуулж байгаа юм.