18-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Тус хороо нь анх байгуулагдахдаа одоогийн III хорооллын ар талд гэр хороолол үргэлжилсэн өнөөгийн VI бичил хорооллын сууринд байрлаж байв. Өөрөөр хэлбэл, Октябрын районы мал бүхий иргэд голдуу амьдардаг хороо байжээ. 1980 онд орон сууцны бичил хороолол ОХУ-ын хүч хөрөнгөөр баригдах болж газрыг нь чөлөөлөн айлуудыг нүүлгэсэн учир 1983 онд IV хорооллын зүүн жигүүрийн хэсэг орон сууцнуудыг шилжүүлэн 18 дугаар хороо байрлуулсан түүхтэй. Энд шилжүүлэн хорооны даргаар нь районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын захирамжаар Навааны Жүгдэнг томилон ажиллуулсан юм. Тэр үед орон сууцны 8 байрны 924 өрхийн 4430 хүн амтай орон тооны хорроо болсон. Хорооны даргаас өөр орон тоо байхгүйгээр ажиллаж байлаа. Ажлын байргүйгээс 66 дугаар байрны нэг жижиг өрөөнд анх байрлаж байсан ба БОНЗ-ийн оршин суугчдын хурлаар нь сонгуулж 12 хүн ажиллаж байсан. Тэд цалин урамшуулал байхгүй, үндсэн ажлынхаа чөлөөт цагаар ажилладаг тун ч ажилсаг, ухамсартай хүмүүс байсан юм. Даргаар нь Дугаржав гэдэг хүн 1968-1976 онд ажиллаж байсан юм.

1992 онд Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Октябрын районы Орон сууц гудамжны 18 дугаар хороо нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо болон эмхлэн байгуулагджээ. 1996 оны байдлаар тус хороонд цөөнгүй орон сууц ашиглалтад орж хүн ам өрхийн тоо олширсоор 1478 өрх, 6429 хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээ 31.2 га газартай, орон сууцны 15 байр, дэвсгэрийн аж ахуй нэгж байгууллага 32 байрлаж байв. Харин өдгөө тус хороонд нийт 2511 өрх, 10232 хүн оршин сууж байна.

Хорооны Засаг дарга нар

  1. Н.Жүгдэн 1992-1996 он
  2. Р.Цэрэнчимэд
  3. Д.Алтанцэцэг
  4. Г.Төмөрбаатар
  5. С.Бөхзориг
  6. Ш.Шагдаржав 2013 оны арванхоёрдугаар сараас хойш ажиллаж байна.