2-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

    Баянгол дүүргийн 2 дугаар хороо ньОктябрын районы 13 дугаар хороо нэртэйгээр 1965 онд анх байгуулагдсан ба Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд Баянгол дүүргийн 2 дугаар хороо нэртэйгээр өөрчлөгдөн байгуулагдаж, одоог хүртэл иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг хүргэж байна.

   Тус хороо нь 72 га газар нутагтай, урд талаараа Энхтайвны өргөн чөлөө, баруун талаараа Чингүнжавын гудамж, хойд талаараа үерийн далан, зүүн талаараа Дилав хутагт Жамсранжавын гудамжаар дүүргийнхээ бусад хороодтой хиллэдэг.

2154 өрх, 8284 хүн амтай, хотын төв хэсэгт байрладаг, төвлөрөл ихтэй орон сууцны хороолол юм. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 190 гаруй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Хорооны Засаг дарга нар

  1. Ч.Буянцэцэг 2004-2012 он
  2. Ё.Ариунзул 2012 оноос хойш ажиллаж байна.

ИНХ-ын даргын албыг О.Ган-Эрдэнэ 2012 оноос хойш хашиж байна.