20-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн 20 дугаар хороог 1993 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 2 дугаар хэсэг болгон байгуулсан юм. Ингэхдээ хотоос баруун тийш гарах замын урд, Сонсголонгийн уулзварын зүүн хэсгийг Баянгол, дээрх замуудын хойд болон баруун хэсгийг Сонгинохайрхан дүүргийн нутагт үлдээн шинэ хороо байгуулсан түүхтэй. Улаанбаатарын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, хотыг чиглэсэн их нүүдлийн улмаас хүн амын нягтаршил их болсон 2000-аад оны шинэ засаг захиргааны нэгжтэй болох асуудал хурцаар тавигдсан.

 Ингээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны хоёрдугаар сарын 22-ны 33 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 5 дугаар хорооноос салгаж, 20 дугаар хороо болгон зохион байгуулснаас хойш өнөө хүрч байна. Хороо нь 2001 онд шинээр байгуулагдаж байхдаа 593 өрхийн 2371 оршин суугчтай байжээ. Түүнээс хойш тус хороонд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, орон сууцны хороолол, хотхон нэмэгдсээр байгаа бөгөөд 2015 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 2160 өрхийн 7881 иргэн оршин сууж байгаа юм. Оршин суугчдын 3828 эмэгтэй, ахмад настан 330, нөхөн үржихүйн насны эмэгтэй 1662, 0-18 насны хүүхэд 2278, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 115, 18-25 насны залуус 1139 байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн байрыг 2004 онд “Тогтвортой амьжиргаа-II” төслөөр барьсан бөгөөд дүүргүүдийн хороодын байр, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг бүхий ижил загварын нэгдсэн байртай болгох ажлын хүрээнд тус хороонд шинээр байр барьж ашиглалтад оруулсан юм.

Хорооны Засаг дарга нар

  1. Л.Лхагвадолгор 1993-2001 он
  2. Ш.Лодойдамба 2001-2005 он
  3. С.Загдбазар 2005-2006 он
  4. Д.Морх 2006-2013 он
  5. Б.Дамба 2012 оны арванхоёрдугаар сараас хойш ажиллаж байна.

ИНХ-ын дарга нар

  1. Ж.Бямбаа 2002-2004 он
  2. С.Заяахишиг 2006-2008 он
  3. Д.Цэрэндэжид 2009-2012 он
  4. Х.Сэлэнгэ 2012 оны арванхоёрдугаар сараас хойш ажилласан.