21-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

НИТХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний 6/48 тоот тогтоолын дагуу 2011 оны арваннэгдүгээр сарын 19-нд байгуулагдсан тус дүүргийн шинэ хорооны нэг. Тус хороо нь өдгөө 1899 өрх, 8065 хүн ам, 61 аж ахуй нэгж байгууллагатай. Хорооны Засаг дарга, зохион байгуулагч, иргэний бүртгэлийн ажилтан, нийгмийн хөгжлийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, хөдөлмөрийн мэргэжилтэн, иргэний танхимын зохион байгуулагч, хэсгийн ахлагч 11 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж үйлчилж байна. Тус хороонд Горькийн 11-28 дугаар гудамж хамаарагддаг бөгөөд дан гэр хорооллоос бүрддэгээрээ бусад хороодоос онцлогтой. 21 дүгээр хороо нь урдуураа Баянгол дүүргийн долоо, баруун талаараа Сонгинохайрхан дүүргийн 31, зүүн талаараа Баянгол дүүргийн 9, хойд талаараа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороотой хил залган оршдог, нийт 87 га газар нутагтай засаг захиргааны анхан шатны нэгж юм.

Хороо анх байгуулагдахад Засаг даргаар Б.Цэрэннадмид 2012 он хүртэл ажиллаж байсан бол өдгөө Х.Өлзийтогтох хороог удирдаж байна.