22-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

НИТХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 6/48 тогтоолоор хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, төвлөрөл зэргээс шалтгаалан Баянгол дүүргийн 10 дугаар хороог хувааж 22 дугаар хороо нэртэйгээр байгуулсан түүхтэй.

Тус хороо нь Баянгол дүүргийн орон сууцны 34 байр, Зүүн Нарангийн 12, 13, 15, 16, 17, 18 дугаар гудамж зэргийн 1979 өрхийн 7515 гаруй хүн амтайгаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна.

Баруун талаараа Баянгол дүүргийн 10, хойгуураа Сонгинохайрхан дүүргийн 31, 11, зүүн хэсгээрээ Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороотой хиллэн нийт 93.2 га нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.

Хорооны анхны Засаг дарга нь Э.Баярбар, 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа  Л.Оюун, С.Мөнгөнтулга нар уг албан тушаалыг хашиж байна.